[Бэлгийн чанартай үг үйлдэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд авах арга хэмжээ ба эрхээ хамгаалуулах зааварчилгаа]
- Хүний үндсэн эрх: Хүйсээс үл хамааран ажилчид бэлгийн хүчирхийллээс хамгаалагдах эрхтэй. Бэлгийн хүчирхийлэл гэдэг нь хүч хэрэглэн харилцаа үүсгэх, бэлгийн чанартай үйлдэл, мөн бэлгийн чанартай үг хэллэг хэрэглэх гэх мэт хүний хүслийн эсрэг үйлдсэн бүх бэлгийн чанартай үйлдлүүд хамаарна.
- Бэлгийн чанартай үйлдэлд: Үүнд зөвхөн бие махбодийн харилцаа (биед халдах үйлдэл) төдийгүй, бэлгийн чанартай доромжлол гэх мэт тухайн хүний хүслийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л үйлдлүүд хамаарна. Тухайлбал бэлгийн чанартай хошигнол (аман үйлдэл), садар самуун зургийг үзүүлэх (харааны үйлдэл) зэрэг орно.
※ Ажлын байраа яаралтай солих тогтолцоо: Хэрэв ажил олгогч эсвэл хамт ажиллагсдынхаа халдлагад өртсөн тохиолдолд ажлын байраа өөрчлөн солих боломжтой. Ялангуяа бэлгийн хүчирхийлэл (хүчээр биед халдах)-н тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийн яамны "Ажлын байрыг яаралтай солих" тогтолцооны дагуу өөр ажлын байраа яаралтайгаар шилжүүлэн өөрчлөх боломжтой.
- Дургүйцлээ тодорхой илэрхийлэх.
- Харилцагч хүний гаргаж буй үг үйлдлийн улмаас сэтгэл санаа болон бие махбодь таагүй байдалд орсон бол энэ тухайгаа дургүйцлээ тодорхойгоор хэлэх нь чухал. Өөрийн санал бодлоо тодорхой илэрхийлэх нь хожим нь болсон явдлыг шийдвэрлэх үйл явцад нөлөөлөх чухал нотолгоо болдог.
- Эргэн тойрныхоо хүмүүст мэдэгдэж, тусламж хүсэх.
- Ийм нөхцөл байдалд орсон тохиолдолд итгэж болох хамт ажиллагсдадаа мэдэгдэх нь зүйтэй. Бусдаас тусламж авах нь хожим нь гэмт үйлдлийг батлах гэрч, нотлох баримт болно.
- Мэргэжлийн байгууллагатай яаралтай холбогдох.
- Асуудал үүссэн тохиолдолд мэргэжлийн хүмүүсээс туслалцаа авахын тулд Цагаач эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийн утас, үйлдвэрчний эвлэлтэй яаралтай холбоо барихаас бүү хойшлуулаарай.
■ Цагаач эмэгтэйчүүдэд зориулсан яаралтай тусламжийн утас ☏ 1577-1366
(Жилийн 365 өдөр, өдрийн 24 цагийн турш зөвлөгөө авах боломжтой / Орчуулгын үйлчилгээ үзүүлнэ / Яаралтай байрлах түр байр, хууль эрх зүйн зөвлөгөөг тус тус өгнө.)