[Хэл амаар доромжлох, биед халдах зэрэгт үзүүлэх арга хэмжээ]
Хүчирхийлэл нь ямар ч шалтгаанаар, ямар ч үед хүлээн зөвшөөрөгдөж үл болно: Ажил олгогчид, удирдах албан тушаалтнууд осол аваар, ажлын алдаа гарах шалтгаан ямар байхаас үл хамааран ажилчдын биед халдаж, хэл амаар доромжилж нь хориотой байдаг. Хэрэв дээрх нөхцөл байдал үүссэн тохиолдолд цагдаагийн байгууллагад (хүчирхийлэл) эсвэл Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яаманд (хүчирхийлэл) энэ тухай мэдэгдэж, гэмт этгээдийг шийтгэж, хохирлоо барагдуулахыг шаардаж эрхтэй.
- Хэл амаар доромжлох нь хүчирхийлэлийн нэг хэлбэр: Зөвхөн бие махбодидоос гадна зуршил мэт байдлаар байнга хараал, доромжлолын үг хэллэг хэрэглэх, доромжлолын чанартай зан авир гаргах нь ажлын байран дахь хүчирхийлэлийн тодорхой жишээ юм.
- Ажлын байраа солих эрхээр хангагдах: Хэрэв Хөдөлмөр эрхлэлтийн яамны зүгээс ажилтныг бэлгийн дарамт болон бэлгийн хүчирхийлэл, бэлгийн чанартай халдлага, хэл амаар доромжлуулах гэх мэт шалтгааны улмаас тус ажлын байранд "ажиллах боломжгүй" гэж үзсэн тохиолдолд ажлын байраа өөрчлөх боломжтой. Энэ тохиолдолд хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн ажлын байраа солих тоонд тооцогдохгүй болно.
- Хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэх тухай:
Хэрэв хүчирхийлэлд өрсөн бол ганцаараа биш гэдгээ санан эргэн тойрны хүмүүстээ хэлж зөвлөн цагаач ажилчдыг дэмжих байгууллага, Үйлдвэрчний Эвсэлд хандан мэргэжлийн хүмүүсийн зөвөлгөөг авах нь хамгийн аюулгүй бөгөөд зөв шийдэл юм.
- Нотлох баримт хамгаас чухал: Хүчирхийлэлд өртсөн бол энэ тухай гэрч болж болох гэрчийн мэдүүлэгийг авах, яриаг дуу хураагуураар бичиж үлдээх, бичлэг хийх, биед учирсан гэмтлийн зургаа авах зэрэг байдлаар нотлох баримтыг нэн даруй хадгалан үлдээх нь чухал.