4-1. Ажилчдын ажлын хөлсөө авах эрх

○ Ажилчид цалингаа сар бүрийн тогтмол өдөр авах эрхтэй.

○ Цалинг олгохдоо тухайн ажилтанд өөрт нь хүлээлгэн өгөх ёстой.

○ Цалинг олгохдоо гүйлгээнд хэрэглэх боломжтой мөнгө дэвсгэртээр олгоно.

○ Цалинг олгохдоо бүтнээр олгох ёстой.

○ Ажилтан цалин тооцооллолын тайлан хуудсаа авах ёстой.

4-2. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ба цалингийн нэмэгдэл

1) 2026 оны байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагийн 10,320 вонтой байна.

| 구분/ Ангилал | 2025년 (01.01~12.31) 2025 он (01.01~12.31) | 2026년 (01.01~12.31) 2026он (01,01~12.31) | | --- | --- | --- | | 최저시급 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ | 10,030 вон 10,030 вон | 10,320 вон 10,320 вон | | 일급(1일 8시간 기준) Нэг өдрийн ажлын хөлс(Өдөрт 8 цаг) | 80,240 вон 80,240 вон | 82,560 вон 82,560 вон | | 월급(1주 40시간, 유급주휴 8시간 포함)  Сарын ажлын хөлс(7 хоногт 40цаг,  цалинтай амралтын цаг 8 цагт багтсан) | 2,096,270 вон 2,096,270 вон | 2,156,880 вон 2,156,880 вон |

2) Илүү цагаар, шөнийн цагаар, баярын өдрүүдэд ажилласан тохиолдолд нэмэлт цалин ( цалингийн дунджаас  50%-иас доошгүй) төлөх ёстой.

○ Уртасгасан цагийн ажлын хөлс