• 5 болон түүнээс дээших тооны байнгын ажилтантай ажилтантай байгуулгын удирдлагын зүгээс эмэгтэй нийт ажилчдад тэдний ажиллаж буй салбар, ажил эрхлэлтийн төрөл, ирцийн байдал, нас зэргээс үл хамааран ажилтан сарын тэмдэг ирсэнтэй холбоотойгоор амрах хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд сард нэг удаа амраах ёстой. (Энэхүү чөлөөний тухай хоёр талын байгуулсан хамтын гэрээ, хөдөлмөрийн дүрэмд тусгайлан оруулаагүй тохиолдолд цалингүй чөлөөнд хамааруулна)
  • Жирэмсний хугацаандаа ажиллаж байгаад амаржсан эхийн хувьд төрөхийн өмнө болон төрсний дараа нийтдээ 90 хоногийн цалинтай чөлөө олгогодох ёстой бөгөөд дээрх хугацааны эхний 60 өдөр нь цалинтай амралт байх ёстой. (Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дгээр зүйл анги)
  • Жендерийн хөдөлмөр эрхлэлтийн эрх тэгш байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйл ангид зааснаар 8 ба түүнээс дооших насны хүүхэдтэй (бага сургуулийн 2 дугаар ангиас дооших) эцэг эхчүүд хүүхдээ асран хүмүүжүүлэх зорилготойгоор дээд тал нь 1 жил хүртлэх хугацаанд “хүүхэд асран хүмүүжүүлэх чөлөө”г авах боломжтой.
  • Хөдөлмөр эрхлэлтийн тэгш боломжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу жирэмсэн болон 8 ба түүнээс доош насны (бага сургуулийн хоёрдугаар анги буюу түүнээс доош) хүүхэд өсгөж буй ажилтан нэг жил хүртэлх хугацаанд хүүхэд өсгөхтэй холбоотой чөлөө авах эрхтэй бөгөөд хэрэв эцэг эх хоёулаа гурван сар хүртлэх хугацааны чөлөө авсан тохиолдолд холбогдох 2 хүний нэг нь дээд тал нь нэг жил зургаан сар хүртэл чөлөөгөө сунгуулах боломжтой.
  • Жирэмсэн болон мөн төрөөд хараахан нэг жил болж амжаагүй байгаа ажилтны хувьд тэднийг шөнийн цагаар болон амралтын өдрөөр ажиллуулахыг хориглодог.